Shqip
Albanian
العربية
Arabic
Հայերեն
Armenian
Беларуская
Belarussian
বাংলা
Bengali
Български
Bulgarian
简体中文
Chinese (simplified)
正體
Chinese Traditional
Hrvatski
Croatian
Čeština
Czech
Nederlands
Dutch
English
English
Eesti
Estonian
Français
French
ქართული
Georgian
Deutsch
German
Ελληνικά
Greek
עברית
Hebrew
हिंदी
Hindi (Indian)
Magyar
Hungarian
Indonesia
Indonesian
Italiano
Italian
日本語
Japanese
Қазақ
Kazakh
Кыргызча
Kyrgyz
Latviešu
Latvian
Lietuviškai
Lithuanian
Монгол
Mongolian
فارسی
Persian
Polski
Polish
Português
Portugal (Português)
Română
Romanian
Русский
Russian
Slovenčina
Slovak
한국어
South Korean
Español
Spanish
Svenska
Swedish
Türkçe
Turkish
Українська
Ukrainian
O‘zbekcha
Uzbek
Tiếng Việt
Vietnamese
Номин цэнхэр нуурын усан мандал дээр үзэсгэлэнт бадамлянхуа цэцэгс өглөө бүр дэлгэрч, Орчлон Ертөнцтэй болон өөр хоорондоо мэндчилцгээнэ.
Тэд цагаан, ягаан, шар, тэр ч байтугай гал улаан, цэнхэр өнгөөр өөрсдийгөө гоёсон нь дахин давтагдашгүй өвөрмөц бөгөөд үзэсгэлэнтэй. Шидэт Нуур нь тэднийхээ ариухан гоо төрхийг өөрийн мандалдаа баяр бахдалтайгаар тусгадаг байлаа.
Нэгэн өдөр нууран дээр гайхалтай үйл явдал болжээ...
Хонгорхон хүүхдүүд минь ээ! Та нар аль хэдийн өсөж, том боллоо. Аян замд гарах цаг чинь иржээ. Хүнд хэцүү, аюултай аялал та нарыг хүлээж байгаа. Аялалын эцэст та нар энэ Ертөнцийн хамгийн үзэсгэлэнтэй Бадамлянхуа Цэцэгс болох болно. Гэхдээ та нар бүгдээрээ аялалаа бүрэн дуусгаж гэртээ харьж чадахгүй байж мэднэ.
Тиймээс намайг анхааралтай сонсоорой. Миний та нарт хэлэх зүйл үеэс үед уламжлагдан ирсэн юм шүү.
Бяцхан Үрнүүд түүний ярихыг чих тавин сонсоцгоов.
Тэрээр үргэлжлүүлэн “Та бүхний дотор үнэлэшгүй хамгийн үнэ цэнэтэй Гурван Эрдэнэ нуугдаж байгаа! Хэрэв аюул тохиолдох мөчид тэднийг санаж чадвал ямар ч бэрхшээлийг давж чадна.
Эртний нууц номонд эдгээр Гурван Эрдэнэ дараах байдлаар харагддаг.
ҮНЭН
НИНЖИН
ТЭВЧЭЭР
Тэр төгсгөлд нь “Би та нарт бүгдэд нь итгэж байна. Шидэт Нуурын мандал дахь гэртээ буцаж ирэхийг чинь хүлээж байх болно” гэлээ.
Бяцхан Үр усны гүн рүү живэх тусам ус улам шаварлаг, харанхуй болж ирэв. “Өөөө…! - энд бараг юу ч харагдахгүй байна” гэж Бяцхан Үр хашхирлаа. Гэвч тэр доошлох тусам шаварт улам гүн шигдэв. Эцэст нь тэр доошлохоо болин зогсоход бяцхан үр айсандаа нүдээ тас анив.
Удалгүй бяцхан үр биеэрээ дүүрэн өргөстэй асар том матар шиг амьтныг олж харлаа. Аймшигт амьтны нуруун дээр түүний нэрийг бичсэн байх боловч харанхуйд юу ч уншигдах боломжгүй байв.
Нөгөө амьтан хахирсан хоолойгоор: “Бяцхан Үр минь би чамайг хүлээж байлаа. Энд чамайг шинэ амьдрал хүлээж байгаа. Тиймээс би чамд үнэтэй зөвлөгөө өгөхөд бэлэн байна.
Айж мэгдсэн Бяцхан Үр: “Түүний хэлснээр байх ёстой юм болов уу” гэж бодлоо. Гэнэт Том Бадамлянхуа Цэцгийн захиасыг санав. “Хэрвээ би энэ аймшигт амьтны үгээр явах юм бол би өөрөө ч гэсэн аймшигтай болох юм биш үү” гэж бодов.”
Хэрвээ Бяцхан Үр Матрын зөвлөгөөг бага ч гэсэн дагасан бол тэр Матарт өөрийнхөө нэг хэсгийг хазуулах байлаа. Учир нь: Энэ ертөнцөд хэн ч төлбөргүйгээр юу ч өгөхгүй, тэр ч байтугай зөвлөгөөг ч үнэгүй өгөхгүй. Бяцхан Үр аймшигт амьтны зөвлөгөөг дагасан бол гэртээ буцан харьж Шидэт Нуурандаа үзэсгэлэнт цэцэг болон хувирч чадахгүй болох байлаа.
“Ямар ч тохиолдолд гарц бий, гарц бий!” гэж Бяцхан үр өөртөө давтан хэллээ.
Гэнэт тэр Гурван Эрдэнэсийн тухай санав..
ҮНЭН
НИНЖИН
ТЭВЧЭЭР
Гэнэт гайхамшиг тохиолдов! Бяцхан үр харгис муу зөвлөгөөг хүлээж аваагүй тул солонгын туяа түүнийг тэврэн авч НИНЖИН гэх тод од орчныг гэрэлтүүлэв.
Энэ үед Бяцхан Үр Аймшигт амьтны нуруун дээрх түүний нэр болох: “Муу Санаа” гэж бичсэнийг уншиж амжив.
Аврага том савлуур дээр байгаа мэт асар их хүч Бяцхан Үрийг дээш харвав.
Энд илүү гэрэлтэй, амьсгалахад арай хялбар байлаа.
Бяцхан Үр өөрийнхөө эргэн тойрныг хараад “Тиймээ би хоёр дэлбээтэй болжээ! Хөөх! Би жинхэнэ цэцэг болж байна гэж баярлав.
Гэхдээ баярлахад эрт байлаа...
Бяцхан Үр хачин жигтэй юм ярьж байгаа цоохор бахыг нүдээ бүлтийлгэн ширтэв. Түүний ярьсан нь Шидэт Нуурын мандал дээр Том Бадамлянхуа Цэцгийн тэдэнд заасан зүйлээс тэс өөр байв!
Ийнхүү манай бяцхан аялагч Бүүдгэр Ертөнцөд ирлээ. Тэр зургаан дэлбээгээ баяртайгаар хөдөлгөнө. Тийм ээ, одоо миний дэлбээ гурав дахин олон боллоо! Зөв сонголт хийх болгонд Бяцхан Үр өсөж, улам хүчтэй болж байв. Өндөрт хаа нэгтээгээс нарны гэрэл тусаж байгаа боловч гэрэл нь орчин тойрныг хангалттай гийгүүлэхгүй байв.
Гэсэн ч бэрхшээл хараахан дуусаагүй л байлаа...
Түүний дууны өнгө нэгэн хэмнэлтэй, зусардсан аястай байв. “Одоо чамайг Бяцхан Бадамлянхуа гэж нэрлэж болохоор болжээ. Чи их азтай юм. Манай энэ ертөнц тайван амгалан, тийм ч харанхуй биш, бүр салхи ч байхгүй. Эндхийн дүрмүүд нь энгийн бөгөөд тааламжтай.
Нэгдүгээрт, хэрвээ ямар нэгэн юм хийхийг хүсэхгүй бол хийх хэрэггүй, хичээх ч хэрэггүй. Ямар ч бэрхшээл тохиолдсон тойрч гар.
Хоёрдугаарт, бидэнд найз нөхөд хэрэггүй, эс тэгвээс бидэнд заримдаа тэдний сэтгэл санааг муу үед тэвчиж, хүнд нөхцөлд тэдэнд туслах хэрэгтэй болно.
Бяцхан үр бодов: “Мэдээж, үргэлж юу ч хийхгүй суугаад, ямар ч зүтгэл гаргахгүй байх нь тааламжтай л юм. Гэхдээ эцэст нь шинэ сонин юм мэдэхгүй, юу ч сурахгүй, түүнээс гадна найз нөхөдгүй, үргэлж ганцаараа байх нь уйтгартай юм. Энэ үнэхээр аймшигтай биш гэж үү? Үгүй шүү! Энэ уйтгартай бүүдгэр ертөнцөөс гарах бүх зүйл надад бий”.
Бяцхан Бадамлянхуагийн зөв байлаа. Түүнд гурав дахь Эрдэнэ туслахад үргэлж бэлэн байсан юм. Түүний бяцхан зүрхэнд ТЭВЧЭЭР гэх од түргэн өсөж түүний солонгон туяа жижигхэн үрийг өлгийдөн, аажмаар дээш өргөж эхлэв.
Энхрийхэн Нар түүнийг дулаацуулж, алтлаг туяагаараа гэрэлтүүлж байсан тул Цэвэр Тунгалаг Ертөнцөөр өнгөрөхөд хялбар бөгөөд тааламжтай байлаа.
Ийнхүү тэр ус, агаар хоёрын хоорондох хил хязгаарыг даван туулав. Өчигдөрхөн Бяцхан Үр байсан Залуу Бадамлянхуа Шидэт Нуурын мандал дээр гарч ирэв.
Том Бадамлянхуа үргэлжлүүлэн: “Одоо чи минь хүчтэй, үзэсгэлэнтэй болж өөрийн хүч чадлаараа бусдыг дэмжиж, өөрийн төгс гоо үзэсгэлэнгээрээ манай ертөнцийн бүх оршин суугчдад баяр баясгаланг бэлэглэж чадахаар боллоо!” гэх нь тэр.
Залуу Бадамлянхуа өөрийнхөө тусгалыг усны толионд харахад туяарсан тунгалаг дэлбээтэй, гайхамшигтай цэцгийг олж харав.
Эргэн тойронд нь олон Бадамлянхуа Цэцэгс уснаас урган гарч ирэхэд цэцэг бүр өөр өөрийн замаар явж, өөрийн давтагдашгүй гоо үзэсгэлэнтэй болсон байлаа. Хэрэв тэднийг анхааралтай ажиглавал тэд чамруу итгэл дүүрэн харцаар харж:
“ЧИ бас ӨӨРИЙНХӨӨ замаар сайн яваарай” гэж хэлэхийг хүсэж байгаа мэт байлаа.